Дэлхийн алдарт брэндүүд тусгайлсан шоугаа хийж буй. Энэ удаад хамгийн үнэтэй брэнд болох Louis Vuitton Cruise 2027 шоугаа хийлээ. Энэ үеэр шилдэг уран бүтээлээрээ ээлж дараалан үзэгчидтэй уулзаж байгаа Zendaya саарал өнгийн торгомсог хийгээд мөнгөн туяатай нэг мөр ил гарсан draped mini даашинзаар гоёжээ.
Түүний энэ удаагийн стилийг задлавал саарал, мөнгөлөг өнгө нь маш luxury, future glam мэдрэмжтэй, даашинзны мөр хэсгийн уналт, асимметрик эсгүүр нь chic, minimal мөртлөө маш expensive vibe-тайгаас гадна богино үс, makeup-тайгаа нийлээд old Hollywood, modern хэв маягтай гэж загварын экспертүүд онцолсон байна.
Тэрээр сүүлийн үед улаан хивсэн дээр тун ойр ойрхон алхаж буй. Ингэх бүрдээ маш өндөр зэрэглэлийн look бүрдүүлдэг тэрээр энэ удаад ч quiet luxury стилээр хувцасласан байна.
Мөн түүний сонгож өмсдөг LV даашинзууд дор хаяж ойролцоогоор $20,000–$80,000 үнэтэй байдаг. Үнэ, загвар гээд хувцаслалт бүрээрээ fashion icon болдог тэрээр энэ удаад Tiffany & Co. diamond ээмэг зүүсэн нь дангаараа $22,800 байсан гэж дурджээ.
Сэтгэгдэл байхгүй байна