Герман эртэй ханилсан Нора Дагва амаржиж хүүтэй болжээ

Герман эртэй ханилсан Нора Дагва амаржиж хүүтэй болжээ

Нора Дагва (Дагвын Оюунномин) нь Олон улсын загварын тайзнаа алхсан анхны Монгол супер модель, “Mongolia's Next Top Model” шоуны хөтлөгч болон шүүгчээр олонд танигдсан нөлөө бүхий загвар өмсөгч юм. Тэрээр Сингапурт загварын гараагаа эхэлж, дэлхийн алдартай Chanel брэнд зэрэг олон улсын томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр 40 гаруй орноор аялж, 10 гаруй улсад амьдарч, ажиллаж байсан. Тэрээр загварын карьераа Сингапур улсад эхлүүлж байх үедээ өөрийн агентлагаас "Нора" хэмээх нэрийг авсан түүхтэй. 

Тэрээр олон улсад амжилттай ажилласан ч маш гэр бүлсэг нэгэн гэдгээ ярилцлагадаа дурдаж байсан бөгөөд Герман эртэй ханилан олон жилийг үдэж байв. Харин энэ онд тэд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Мөн түүний хүү хоёр улсын иргэншилтэй аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026