Каннын кино наадмыг БНСУ-ын “Hope” кино доргиолоо

Каннын кино наадмыг БНСУ-ын “Hope” кино доргиолоо

БНСУ-ын найруулагч На Хон Жиний бүтээл “Hope” кино өнгөрсөн Ням гарагт Каннын наадамд нээлтээ хийсэн цагаасаа шуугиулж эхэллээ. Тус киноны өвөрмөц уур амьсгал, харь гарагийнхны тухай нууцлаг өнгө төрх нь “хамгийн галзуу, өвөрмөц бүтээл” гэж нэрлэгдэхэд хүргээд байна. Түүгээр ч зогсохгүй эхний ангиа танилцуулснаас нэгхэн хоногийн буюу Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр найруулагч болон гол дүрийн жүжигчид “Дараагийн анги нь ч мөн адил бэлэн болсон” гэж мэдэгдэв. Ийнхүү Каннын наадамд анх удаа үзэгчдэд хүрмэгцээ дараагийн ангийн шуугианыг эхлүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тус кинонд Солонгосын алдарт жүжигчид болох Чон Хон Ён, Хван Жон Мин болон Холливудын томчуудаас Майкл Фассбендер, Алисиа Викандер, Тейлор Рассел нар дүр бүтээсэн юм. Тэр дундаа Тейлор Рассел “Ахин олон Солонгос кинонд тоглохын тулд хэлээ сайжруулж байгаа” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.  

"Hope" кино Каннд шуугиан тарив

Na Hong-jin-ийн найруулсан "Hope" кино нь Каннын нээлтийн дараа 6 минут үргэлжилсэн алга ташилт хүртэж, кино шүүмжлэгчдээс “энэ жилийн хамгийн хүчтэй action sci-fi бүтээлүүдийн нэг” гэх үнэлгээ авч эхэлжээ. Тус киноны дэлхийн нээлтэд Солонгосын нэрт жүжигчид болох Zo In-sung болон Hwang Jung-min нар оролцож, улаан хивсний төрхөөрөө олны анхаарлыг татлаа.

Нэг кинонд 1.7–3.4 тэрбум төгрөгийн хөлс авдаг жүжигчин Jo In Sung

Өдгөө 44 настай жүжигчин Jo In Sung 1981 онд төрсөн бөгөөд загварын тайзнаас жүжигчний карьер эхлүүлж, 1998 оноос хойш урлагийн салбарт тасралтгүй ажиллаж буй нэгэн. Тэрээр бараг 28 жилийн турш Солонгосын кино, драмын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрэгтэй жүжигчдийн нэг хэвээр байна.

Каннын наадмын Hope киноны нээлтийн үеэр тэрээр сонгодог хар өнгийн смокинг, цэвэр эсгүүртэй костюмаар гоёж, энгийн атлаа маш тансаг төрх бүрдүүлжээ. Түүний стиль нь илүү “old money” өнгө аястай, даруухан хэр нь хүчтэй харизмтай байснаараа загварын хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна.

Тэрээр "It’s Okay, That’s Love", "Moving", "Escape From Mogadishu", "The Great Battle" зэрэг бүтээлүүдээрээ олон улсад танигдсан юм. Сүүлийн жилүүдэд тэрээр нэг кинонд дунджаар 500 мянгаас 1 сая ам.долларын хооронд буюу ойролцоогоор 1.7–3.4 тэрбум төгрөгийн хөлс авдаг өндөр үнэлгээтэй жүжигчдийн тоонд багтдаг байна. Мөн олон сурталчилгаа, luxury брэндийн гэрээтэй тул түүний нийт хөрөнгийг 10–15 сая ам.доллар орчим гарчээ. 

Солонгос киноны "God", “box office king” жүжигчин Hwang Jung Min 

Солонгос киноны "God", “box office king” гэгддэг 55 настай Hwang Jung Min 1990-ээд оны эхэн үеэс театрын тайзнаас жүжигчний карьераа эхлүүлжээ. Тэрээр урлагийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Солонгосын хамгийн хүчтэй драмын жүжиглэлттэй эрэгтэй жүжигчдийн нэг гэж үнэлэгддэг.

Каннын улаан хивсэн дээр тэр мөн хар өнгийн классик tuxedo сонгосон ч Jo In-sung-оос илүү хүчирхэг, уламжлалт “movie star” төрх бүрдүүлсэн нь олны анхаарал татжээ. Hwang Jung Min нь Veteran, The Wailing, Ode to My Father, Narco-Saints зэрэг хит бүтээлүүдээрээ танигдсан бөгөөд Солонгосын box office-д хамгийн өндөр орлого босгосон жүжигчдийн нэг гэж тооцогддог. Тэрээр нэг кинонд дунджаар 800 мянгаас 1.5 сая ам.долларын буюу 2.7–5 тэрбум төгрөгийн хөлс авдаг байна. Түүний нийт хөрөнгийг ойролцоогоор 20 сая ам.доллар гэж үнэлдэг.

“Squid Game”-ээс Каннын улаан хивснээ алхсан Jung Ho Yeon

"Hope" киноны нээлтийн хамгийн их анхаарал татсан оддын нэг нь яах аргагүй Өмнөд Солонгосын модель, жүжигчин Jung Ho Yeon байлаа. 1994 онд төрсөн тэрээр өдгөө 31 настай бөгөөд загварын ертөнцөөс дэлхийн хэмжээний жүжигчний карьерт амжилттай шилжсэн цөөн ази оддын нэг гэж тооцогддог.

Түүний урлагийн замнал 2010 оноос модель чиглэлээр эхэлжээ. Seoul Fashion Week-ийн тайзнаас карьераа эхлүүлж, удалгүй Louis Vuitton, Chanel, Fendi, Marc Jacobs зэрэг дэлхийн luxury брэндүүдийн нүүр царай болсон юм. Харин 2021 онд Netflix-ийн "Squid Game" цувралд Kang Sae-byeok-ийн дүрийг бүтээснээр дэлхий даяар алдаршсан. Энэхүү дүрээрээ тэрээр SAG Awards-аас шагнал хүртсэн анхны солонгос эмэгтэй жүжигчин болсон түүхтэй.

Jung Ho Yeon Cannes Film Festival-ийн үеэр гоёмсог туфлийг сонголгүй, Louis Vuitton-ийн хар өнгийн түрийтэй гутлаар гангарчээ. Уг гутлаа Louis Vuitton-ийн кремэн өнгийн сүлжмэл хослолтой хослуулсан байна. Тэрээр мөн Louis Vuitton-ий үнэт эдлэлээр гоёсон бөгөөд үүнд ягаан алт, цагаан сувдлаг mother-of-pearl болон алмаазаар чимэглэсэн M Star, мөн Le Damier de Louis Vuitton бөгж багтжээ. Jung Ho Yeon LV-гийн БНСУ дахь алдартай брэнд төлөөлөгч юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026