П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ олонд танигдаж, уран яруу хөтлөлтөөрөө үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байв. Тэрээр 2020 онд улс төрд орж, УИХ-ын гишүүнээр ажилласан ч өдгөө хөтлөгчийн карьераа дахин эхлүүлэн дэлгэцнээ эргэн ирээд байна.

Төрөлхийн гоо үзэсгэлэн, энгийн төрхөөрөө үргэлж олны анхаарал татдаг тэрээр сүүлийн үед дэлхийн хамгийн үнэтэй цүнхнүүдийн нэг болох Hermès-ийн Birkin цүнхээр гангарч буй нь олны сонирхлыг татах болсон. Түүний барьсан цүнх нь Hermès Birkin 30 загварынх бөгөөд зах зээлийн ханшаар ойролцоогоор 100 сая төгрөгийн үнэтэй аж. Мөн цүнхэн дээрх Rodeo charm аксессуар дангаараа ч хэдэн мянган ам.долларын үнэд хүрдэг байна.

УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордныг үндэсний дээлээр чимдэг байсан П.Анужин улс төрөөс хөндийрсний дараа реклам, сурталчилгааны олон санал хүлээн авчээ. Тухайлбал, Loriblu, O Couture брэндийн нүүр царай болж, “Монгол хаан” жүжгийн мерчандайзын төсөлд хүртэл оролцсон нь түүний нэр хүнд, нөлөө хэвээр байгааг илтгэж буй юм.
2011-2017 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг энэ сарын 23-нд дахин үзэгчдэд хүрэх бөгөөд тус нэвтрүүлгийг П.Анужин болон Xөдөлмөрийн баатар Н.Жавцанноров нар хөтлөх аж.


Сэтгэгдэл байхгүй байна