Алдарт загвар өмсөгч Kendall Jenner болон Jacob Elordi нарын харилцааны талаарх цуурхал дахин хүчтэй өрнөж эхэллээ. Хосууд Хавайн Кауаи арал дээр хамт амарч байхдаа папараццичдын дуранд өртжээ. Зурагт Кендалл цэнхэр бикинитэй, харин Жейкоб түүнтэй ижил өнгийн усны хувцастай далайн эрэг дээр амарч, ярилцангаа дарс ууж буйгаар харагдсан байна.
Тэднийг зөвхөн далайн эрэг дээр бус, Кауаигийн орон нутгийн ресторанд өглөөний цай ууж байх үед ч хамт харсан аж. Мөн Жейкоб Элорди Каннын кино наадмын шүүгчээр оролцохоос татгалзсан нь шинэ харилцаатай нь холбоотой байж магадгүй гэх мэдээлэл гарсан ч тэрээр үүнийг хөлний гэмтэлтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Хавайн аяллын дараа хосууд Лос-Анжелест буцаж ирэн, Kylie Jenner болон Timothée Chalamet нартай давхар болзоонд явсан гэх мэдээлэл цацагдсан байна.

Кендалл, Жейкоб хоёрын харилцааны тухай анхны цуурхал Coachella фестивалийн дараа гарч эхэлсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр тэд хоёр сараас дээш хугацаанд болзож байгаа аж. Одоогоор хосууд харилцааныхаа талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна