"Хиймэл оюун ухаан” ирээдүйд зохиолчдыг орлох уу

Хиймэл оюун” ухаан цаг минуттай уралдан хөгжсөөр байна. Тэр шүлэг тэрлэж, дуу зохиож, тэр ч бүү хэл хүнтэй яг л сэтгэлзүйч шиг ярилцаж чаддаг болжээ.  Цаашилбал сүүлийн үед утга зохиолын наадам, шилдэг номын жагсаалтуудыг “Ai”-аар туурвисан номууд шил дараалан эзлэх болжээ.

Тухайлбал 2024 оны Японы утга зохиолын хамгийн шилдэг бүтээлүүдэд олгодог “Акутагавагийн нэрэмжит шагнал”-ыг  зохиолч Риэ Кудани хүртсэн юм.

Тэрээр шагналаа гардан авах үедээ “chatgpt” ашиглан тодорхой хувийг нь бичүүлсэн гэдгээ уншигчдад хүлээн зөвшөөрчээ.

 Мөн энэ оны хавар Миа Биллиард гэх зохиолчийн “Shy girl” нэрт роман цахим хувилбараар маш их хандалт авч, амжилт олсон тул АНУ-ын хамгийн том хэвлэлийн газрын нэг Hachette Book Group” албан ёсоор хэвлэхээр гэрээлжээ. Гэвч гярхай уншигчид өгүүлбэрийн бүтэц, найруулга нь хиймэл оюуныхтай төстэй байгааг ажиглаж, шүүмжилж эхэлсэн юм.

 

Уг шалтгаанаар хэвлэлийн газар тус номын худалдаанд гаргахаа бүрэн зогсоож, зохиогч нь цахим хаягаа устган ор сураггүй алга болжээ.

Мөн Египетийн “Кайр” хотод болсон Олон улсын “номын баяр”-аар худалдаалагдсан нэг номд “Chatgpt”-тэй харилцсан чатаа устгахаа мартан хэвлүүлсэн тохиолдол гарчээ. Номд “ Одоо би таны өгсөн даалгаврын дагуу хоёр гол дүрийг харилцааг дараах байдлаар үргэлжлүүлэн бичье” гэх утгатай өгүүлбэр байсан аж.  

Мөн Нью-Йорк Таймс сонины нэгэн дугаарт 200 гаруй эротик зохиолыг 20 гаруй хүний нэр ашиглан борлуулсан хэргийн талаар нийтэлж байсан билээ.

Эдгээр үйл явдлуудаас үүдэн “Ирээдүйд хиймэл оюун ухаан зохиолчийг орлох уу” гэх асуулт маш хүчтэйгээр урган гарах болсон юм.

 Зарим судлаачид “Ирээдүйд хиймэл оюун ухаан зохиолчийг бүрэн орлоно” гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө хэсэг нь “Хүний сэтгэлээс гардаг амьд мэдрэмжийг илэрхийлж чадахгүй” гэж үзэж байна. Харин дундыг баримталдаг хэсэг нь “Хиймэл оюун ирээдүйд зохиолчийг ажлыг хөнгөвчлөх арга хэрэгсэл болж зохиолчтой хамтдаа хөгжинө” гэж үзэж байна.

Та энэ тал дээр ямар суурьтай байна вэ?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026