Оскарын шагналт найруулагч Кристофер Нолан хамгийн сүүлд “Oppenheimer” (2023) бүтээлээрээ кино ертөнцийг шуугиулсан билээ. Түүний дараагийн бүтээл болох Хомерын ижил нэрт туульсаас сэдэвлэсэн “The Odyssey” кино нээлтээ хийхэд ердөө хоёр хүрэхгүй сар үлдэв. Энэхүү кино нь нийт 250 сая ам.долларын төсөвтэйгөөрөө Кристофер Ноланы хамгийн өндөр үнээр бүтэж буй бүтээл болж байна.

Энэ нь түүний “Oppenheimer” “Inception” гэсэн хоёр томоохон киног нийлүүлсэнтэй тэнцэх өртөг юм. Энэ утгаараа ч уг төсөл Холливудын өнөө цагийн хамгийн эрэлттэй жүжигчдээр багаар бүрдүүлжээ. Тухайлбал түүнтэй өмнө хамтран ажиллаж байсан Мэтт Дэймон, Энн Хэтэуэй, Роберт Паттинсон нараас гадна шинэ үеийн одод болох Зендея, Миа Гот, Том Холланд нар нэгдэж “оддын цуглууга” үүсгэлээ.

2025 оны хоёрдугаар сараас эхлэн Грек, Марроко, Итали зэрэг орнуудын байгалийн өвөрмөц тогтоцтой, түүхэн дуурсгалт газруудад зураг авалт нь үргэлжилсэн тус бүтээл энэ оны долоодугаар сарын 17-нд нээлтээ хийж, кино сонирхогчдын хүлээс тайлагдана. Тройн дайны дараа Итака арлын хаан Оддисей гэр лүүгээ буцах урт аяллын тухай өгүүлдэг энэхүү сонгодог туульсын зохиолыг Кристофер Нолан цаг хугацааны нарийн шилжилт, сэтгэлзүйн гүнзгийрэлтэй хэрхэн холбосныг хүлээх л үлдлээ.

Сэтгэгдэл байхгүй байна