УДЭТ-ын шинэ найруулагчийн зоригтой шийдэл

УДЭТ-ын шинэ найруулагчийн зоригтой шийдэл

ОХУ-ын “Театрын урлагийн академи”-ийг төгсөж ирсэн чадварлаг залуу уран бүтээлч Э.Билгүүн нь УДЭТ-д эхний жилдээ найруулагчаар ажиллаж байна. Шинэ залуу найруулагч маань удалгүй Михайл Булгаковын алдарт “Мастер Маргарита” романаас сэдэвлэсэн “саунд драм”  төрлийн тайзны жүжиг бүтээхээр зориг шулуудаад буй. Дэлхий хэмжээний олон найруулагчид эл бүтээлийг тайз дэлгэцийн бүтээл болгохыг оролдох явцдаа бууж өгч байсан учраас “ найруулагчдын шүдний өвчин” “бүтэшгүй зохиол” “хараалтай роман” гэж нэрлэх нь ч бий.

Учир нь эл роман нь зөвлөлтийн үеийн Москва, Понти Пилатын үеийн Ершалайм болон Воландын ер бусын ид шидийн орон зай гэсэн ялгаатай атлаа хүйн холбоотой гурван ертөнцөд өрнөдөг, нэлээд адармаатай зохиолд тооцогддог. Энэхүү увдислаг ертөнцийг тайзны жижигхэн орон зайд бүтээх нь найруулагчдаас чамгүй “шандас” шаардсан ажил билээ. Хэн хүний зориглож сонгоод байдаггүй олон дүртэй, дотоод зөрчил ихтэй, орон зайн шилжилтээр дүүрэн энэхүү романыг “тайзны хэл”-ээр илэрхийлэхийг зорьж буй нь манай театрын хөгжилд том үсгээр тэмдэглэгдэх үйл явдал” хэмээн судлаач шүүмжлэгчид үзэж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026