“A sound” хамтлагийн төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх сонгодог хөгжмийн удирдаачийн замналаа эхлүүллээ

“A sound” хамтлагийн төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх сонгодог хөгжмийн удирдаачийн замналаа эхлүүллээ

Саяхан “Asa arena”-д 20 жилийн ойдоо зориулсан “Баяртай” тоглолтоо хийж, хамтлагаа тарж байгааг зарлаж байсан “A sound” хамтлагийн гишүүд хувийн уран бүтээлдээ орцгоолоо. Тэдний салхийг хагалж тус хамтлагийн төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх Монгол Улсын филармонид болсон “Symphonic Gems of the World” сонгодог хөгжмийн тоглолтоор удирдаачийн замналаа эхлүүллээ. “Индие рок”-оос сонгодог хөгжим рүү орсон энэхүү шилжилт нь гайхах зүйл биш ээ. Тэрээр сонгодог хөгжмийн салбарт сурч, ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Александ Скябрин, Сергей Рахмаминов зэрэг сонгодог хөгжмийн шилдгүүдэд дуртайгаа гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026