Н.Амаржин эхнэртэйгээ “салж сурах” соёл заав

Н.Амаржин эхнэртэйгээ “салж сурах” соёл заав

Ардчилсан намаас СХД-д нэр дэвшээд өвдөг шороодсон комедиан Н.Амаржин тэгсэн ч хэлсэндээ хүрч СХД-д англи хэлний сургалтын төвөө нээсэн. Улстөрч гэхээсээ нэвтрүүлэгч байхаар олон үзэлттэй контент хийдэг тэрбээр сүүлд гэргийтэйгээ ярилцсан нь олны сонирхлыг ихээхэн татаж байна. Экс гэргий Г.Танангийнх нь хөөрхнийг, хосуудын ухаалаг салалтыг гайхаж шагшин үзэцгээж байна.

Тэд хамтдаа сургалтын төвийн маркетингаа тултал хийж чадлаа. Эцэстээ үр нь үлдэх хорвоо хойно ээж аавууд салсан ч хамтдаа нэгдэж чадвал энэ мэтээр амжилтын жишээ байна, байна. “Аятайхан салчихаач” гээд загначихмаар, сошиалаар нэг хэрүүл хийж, гэрийн асуудлаа төр, түмний асуудал болгодог хосууд олон. Тэдэнд хөөрхөн хичээл боллоо. Шинэ үеийн хосууд салсан ч соёл, трэнд үлгэрлэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026