Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун гар гэгддэг С.Лүндэг гишүүн мэдлэг боловсролтой, бэлтгэгдсэн улстөрч гэдгээрээ улс төрийн хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Сүүлийн 20 орчим жилийн турш улс төрийн салбарт, УИХ-ын гишүүний туслахаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх хүртэл дэвшин ажилласаар 2024 онд УИХ-ын гишүүн болсон байдаг.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зээ тэрбээр 2018 онд Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгтэй нижгэр хурим хийж байв. С.Уранбилэгийн хувьд Японд боловсрол эзэмшсэн, Япон, Монголдоо нэгээр зогсохгүй нэжгээд ном зохиол гаргасан өндөр боловсролтой, угсаа гарал ч сайн бүсгүй. Хэн хэн нь боловсролтой, карьертай, хэн хэнийх нь хоёр дахь амьдрал гэх мэтээр тухайн үедээ л зэрэг зиндаа зөрөхгүй хоёр гал голомтоо бадрааж байв. Гэвч тэдний гэрлэлт 7 жилийн настай байж, эрхэм гишүүн С.Лүндэг Д.Уранбилэгийгээ залуу бүсгүйгээр сольжээ.

С.Лүндэг нь өмнөх амьдралаасаа 2, Д.Уранбилэг нь 1 хүүхэдтэй хосууд дундаасаа нэг хүүтэй. Гэвч нэг алдсан бол хоёр дахиа салах энүүхэнд байсан уу, С.Лүндэг нь гишүүн болоод зэрэг зиндаа ахисан уу, 40 гарсан насандаа үе мултарсан залуу бүсгүйд сэтгэл алдран гэргий, гэртээ бүү хэл ажил чуулгандаа ч үзэгдэх нь ховор болжээ.


Сэтгэгдэл байхгүй байна