“Рио тинто”-гийн “дархлагдсан” CEO

“Рио тинто”-гийн “дархлагдсан” CEO

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирлаар ажилладаг Х.Амаржаргал гэх энэ хатагтай уул уурхайн салбарт бусдыгаа манлайлж, стратеги, хууль эрх зүй, худалдаа, арилжаа гээд чиглэл бүрээр компаниа төвөггүйхэн удирдаж яваа. Тэрээр Их Британийн Дандигийн их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалж байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн, хуульч мэргэжилтэй. 2008 онд “Рио Тинто” гэх их айлтай холбогдон, тус компанийн Ази тивийг хариуцсан хайгуулын багт хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Улмаар “Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн ажлын албаны дарга, Рио Тинто”-гийн Монгол дахь төдийгүй Лондон дахь төв оффист хайгуул, стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлсээр өдгөө “Рио Тинто”-гийн Монгол дахь “дархлагдсан” боловсон хүчин болоод байна. Сүүлд гэхэд хүүхдийн паркийн баруун талд "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн"-г тохижуулсан нь иргэдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Энэ мэт хийсэн ажил нь ил тод, ярьсан, гардсан ажил бүхэн нь бүтэмжтэй Х.Амаржаргал хүрээлэлдээ ч нэртэй, зүстэй хатагтай гэнэ лээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026