Өнөөдөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Ч.Соронзонболд Монгол улсын Гавьяат эдийн засагч цол хүртлээ.
Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа:
- 1999 оноос Петровис ХХК-д менежер, ШТС-ийн эрхлэгчээр,
- 2005 оны 02 дугаар сараас Газтек ХХК-д нягтлан бодогчоор,
- 2005 оны 10 дугаар сараас Тэнгэр Даатгал ХХК (хуучнаар Прайм Женерал Даатгал ХХК)-д нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор,
- 2011 оны 5 дугаар сараас эхлэн Соёмбо Даатгал ХХК-ийн санхүүгийн газрын захирал,
- 2016 оны 8 дугаар сараас Соёмбо даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2017 оны 6 дугаар сараас одоог хүртэл “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч, санхүү албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Ийн даатгал санхүүгийн салбарт тасралтгүй 27 жил ажилласан Ч.Соронзонболдыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагналаа. Мөн энэ үеэр тус компанийн анхдагчийн нэг, Андеррайтер Ч.Долгорсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалийн одонгоор шагнуулсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна