Hugo Boss-ын зөвлөхүүдийг “Цагаан алт” хөтөлбөрөөр олонд танигдсан Б.Жавхлан өнгөлж байна

Hugo Boss-ын зөвлөхүүдийг “Цагаан алт” хөтөлбөрөөр олонд танигдсан Б.Жавхлан өнгөлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг улсынхаа төлөө дорвитой бодлого шийдвэр гаргахад үнэнчээр зөвлөдөг 6 зөвлөх бий. Тэдэн дунд нэг ийм гоолиг бүсгүй гунхаж явдаг нь Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилладаг Б.Жавхлан.

Баруун хойд Швейцарын Шинжлэх ухааны их сургуулийг Олон улсын менежментийн магистрын зэрэгтэй төгсөж, 2006-2011 онд хилийн чанадад АНУ-ын Калифорни муж, Сингапур тэргүүтэй улсад ажилласны зэрэгцээ Дэлхийн банкинд гүйцэтгэх ажилтан, Швейцарь улсын Женев хотод НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст тус тус ажиллаж байсан гялгар намтартай үзэсгэлэнт залуу бүсгүй чухамхүү боловсролын зэрэг зиндаа, ажлын CV тэргүүтнээрээ МАН-ын Hugo boss, манай улсын Ерөнхийлөгчийн овоо хараанд өртөж уригдаж ирсэн гэдэг. Ажилласан туршлага, эзэмшсэн мэргэжлээсээ өөр Google-д мөргүй, цав цагаан цаас шиг бүсгүй Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг гардаж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд 2026 онд үндэсний үйлдвэрүүдэд 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, ноолуурын эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж буй гэсэн.

Зөв хүндээ очиж, бодит үр дүнгээ өгвөл чамлахааргүй дэмжлэг. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн энэ мэт санаа, төсөл хөтөлбөрүүд энэ шавилхан бүсгүйгээс гардаг байх нь. “Рио тинто”-гийн “дархлагдсан” CEO “Рио Тинто”-гийн Монгол дахь захирлаар ажилладаг Х.Амаржаргал гэх энэ хатагтай уул уурхайн салбарт бусдыгаа манлайлж, стратеги, хууль эрх зүй, худалдаа, арилжаа гээд чиглэл бүрээр компаниа төвөггүйхэн удирдаж яваа. Тэрээр Их Британийн Дандигийн их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалж байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн, хуульч мэргэжилтэй.

2008 онд “Рио Тинто” гэх их айлтай холбогдон, тус компанийн Ази тивийг хариуцсан хайгуулын багт хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Улмаар “Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн ажлын албаны дарга, Рио Тинто”-гийн Монгол дахь төдийгүй Лондон дахь төв оффист хайгуул, стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлсээр өдгөө “Рио Тинто”-гийн Монгол дахь “дархлагдсан” боловсон хүчин болоод байна. Сүүлд гэхэд хүүхдийн паркийн баруун талд "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн"-г тохижуулсан нь иргэдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Энэ мэт хийсэн ажил нь ил тод, ярьсан, гардсан ажил бүхэн нь бүтэмжтэй Х.Амаржаргал хүрээлэлдээ ч нэртэй, зүстэй хатагтай гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026