Гүйдэг зохиолч Харуки Мураками

Гүйдэг зохиолч Харуки Мураками

Монголд төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон ном бүтээл нь амжилттай орчуулагдаж, алдар нэр нь түгсэн зохиолчдын нэгт Харуки Мураками зүй ёсоор тооцогдоно. Түүний “Норвегийн ой” “Эрэг дээрх Кафка” “1Q84” тэргүүт романууд нь анх орчуулагдсан цагаасаа л манай улс дахь хамгийн эрэлттэй номуудын жагсаалтыг тэргүүлж буй. Харүки Мураками нь зөвхөн шилдэг зохиолч төдийгүй мэргэжлийн түвшний гүйгч юм.

Түүний энэ дадал 1982 оноос эхэлсэн бөгөөд өглөө бүр тогтмол 10 километрт гүйдэг ажээ. Жилдээ дор хаяж нэг удаа бүтэн марафон (42 км), триатлон (сэлэлт, дугуй, гүйлт) -нд хүч сорьдог нь түүнийг ямар хэмжээний гүйгч болохыг илтгэнэ.

Тэрээр “Роман бичих нь яг л марафонд гүйхтэй адил тайван урт амьсгал, гүн төвлөрөл шаарддаг ажил . Ийм ч учраас би ихэнх романаа бичгийн ширээний ард биш гүйх явцдаа бодож боловсруулсан” гэж “What I talk about when I talk about running” (Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг) номдоо дурджээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026