Тэрээр тавдугаар сарын 13-нд Японы Кобе хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай албан ёсоор мэдээллээ. Мөн сүй тавьж буйгаа ч зарлаад амжсан юм. Хамгийн сүүлд 2026 оны Милан-Кортиногийн өвлийн олимпод оролцохдоо Италийн "тенор" Андре Боччели‚ Английн "сопрано" Сара Брайтмэн нарын дуулсан "Time to say goodbye" Прагийн ДАШТ-д гулгахдаа Францын домогт дуучин Эдит Пиафын “Non, je ne regrette rien” (Би юунд ч харамсахгүй байна) зэрэг дууны аянд тэшсэн нь шүтэн бишрэгчдэд нь удахгүй замналаа өндүүрлэх тухай таамаг төрүүлээд байсан юм. Тэрээр: Олимпын 4‚ ДАШТ-ий нийт 5 медаль хүртэж байсан чадварлаг уран гулгагч билээ.
Японы домогт уран гулгагч Каори Сакамото "тэшүүрээ ханандаа өлгөлөө"
Сэтгэгдэл байхгүй байна