54 настай Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск тавдугаар сарын 14-ний пүрэв гарагт Donald Trump болон Xi Jinping нарын уулзалтад 6 настай хүү X Æ A-Xii-гаа дагуулан оролцжээ.
Нгоон хатгамалтай цайвар цэнхэр хантааз өмсөн бяцхан хүү мөрөндөө бор цүнх мэт зүйл үүрэн аавыгаа даган гүйж байсан бөгөөд Маск уулзалтад орохдоо хүүгийнхээ гараас хөтөлжээ. Тус уулзалтад Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook, NVIDIA-ийн захирал Jensen Huang зэрэг АНУ-ын технологийн салбарын тэргүүлэх удирдлагууд оролцсон байна. Өмнө нь мөн Илон Маск 2025 оны хоёрдугаар сарын 11-нд хүүгээ Цагаан ордны Овал танхимд авчирч, Трампын захирамжид гарын үсэг зурах үйл явцыг үзүүлж байв.

X Æ A-Xii нь Маскийн 14 хүүхдийн нэг бөгөөд тэрээр мөн Граймстай хамт Exa Dark Sideræl нэртэй 4 настай охин, Techno Mechanicus нэртэй 3 настай хүүтэй.
CNBC-ийн мэдээлснээр, Трамп Хятад дахь айлчлалдаа Маск болон АНУ-ын бусад бизнесийн удирдлагуудыг урьсан бөгөөд тэр үеэр Трамп, Ши Жиньпин нар худалдаа, хиймэл оюун ухаан, экспортын хяналт, Тайвань болон Ираны дайны талаар хэлэлцжээ.
Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин уулзалтын үеэр “Хятад дахь бизнесийн үүд хаалга улам өргөн нээгдэнэ” хэмээн онцолсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна