Жүжигчин Г.Чинзориг О.Долгор нар салж урлагийнхны амжилттай гэрлэлтийн буухиаг таслав

Жүжигчин Г.Чинзориг О.Долгор нар салж урлагийнхны амжилттай гэрлэлтийн буухиаг таслав

Кино урлагийн сайхан хосууд гэгдэж байсан Э.Чинзориг О.Долгор нар салжээ. О.Долгорын хувьд “Үл таних эмэгтэй” киноны үедээ мандан бадарч Н.Наранбаатар найруулагчийн онгодын охин тэнгэр шиг л байсан билээ. Э.Чинзориг бас тухайн цагтаа сайхан залуусын тоонд багтаж байв. Тэд гэрлэснээр аль аль нь урлагтаа тийм ч их цаг зарцуулж уран бүтээлээ тасралтгүй хийгээгүй.

Эмэгтэй жүжигчний карьер гэр бүлтэй болсноор дуусахаа больсон цаг ч гэсэн О.Долгор урьдын адил гялалзахаа больсон. Сайхан бүсгүйн л тавилан гэлтэй О.Долгор өмнөх амьдралаас нэг охинтой хамтдаа кинонд тоглож байв. Сайхан хосууд хоёр тийш болсон мэдээ амнаас ам дамжиж байна.

Урлагийнхны салалт ихэвчлэн хүчтэй уран бүтээлээр эргэж ирэх тохиолдолтой байдаг. О.Долгор УДЭТ-аас гарсан сураг ч чих дэлслээ. Урлаг хатуу ертөнц юм. Амар тайван амьдрал алдар нэр нэг саванд багтахгүй гэдэг нь утгаараа хэрэгждэг ертөнц юм уу даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026