Хамгийн олон celebrity ambassador-тай Dior "Cruise 2027" шоугаа хийлээ

Хамгийн олон celebrity ambassador-тай Dior

Жил бүрийн хавар болдог "Dior Cruise 2027"-г загварын ертөнцийнхөн маш том эргэлтийн цэг гэж харж буй. Тухайлбал Jonathan Anderson-ийн Dior дахь анхны Cruise show юм. Түүнийг өмнө нь craft, surrealism, modern art mix хийдэг, Gen Z болон art crowd дунд маш алдартай дизайнер гэдгээр нь мэддэг байсан бол энэ шоугаар “Dior одоо ямар чиглэл рүү явах вэ? гэдгийг харсан гэж үзэж буй. 

Dior Cruise 2027 шоуны хамгийн их анхаарал татсан зүйл нь хуучны Hollywood киноны уур амьсгалыг санагдуулам, бараг кино үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн styling байлаа.

Дэлхийн fashion сэтгүүлүүд

  • Alfred Hitchcock-ийн suspense кино шиг нууцлаг, драматик мэдрэмж
  • Хар цагаан хуучны киноны бараан, тансаг уур амьсгал
  • Нууцлаг, хүчтэй эмэгтэй дүрүүдийг санагдуулам төрхүүд
  • John Galliano үеийн Dior-ийн алдарт сонин хэвлэлтэй принт, архив загваруудын эргэн ирэлт
  • Dior-ийн хуучны сонгодог элементүүдийг орчин үеийн байдлаар дахин амилуулсан styling гэх мэтээр онцолжээ. 

 

 

 

Өөрөөр хэлбэл Dior өмнөх жилүүдийнхээ адил quiet luxury, цэвэр минимал хэв маяг руу биш илүү түүх өгүүлж, дүр бүтээдэг, кино шиг мэдрэмж төрүүлэхүйц хүнийг гол дүр болгон хувиргадаг загвар руу буцаж орж байгаа мэт харагдсан байна. 

Мөн энэ шоугаар Dior Америкийн зах зээл рүү илүү хүчтэй төвлөрч эхэлж байна гэж олон хүн үзжээ. Учир нь:

  • Beverly Hills дахь Rodeo Drive дээр шинэ flagship store нээсэн
  • Cruise шоугаа Los Angeles-д хийсэн
  • Hollywood-ийн алдартнуудыг маш хүчтэй татсан
  • Шоу бүхэлдээ кино, celebrity culture, art scene-тэй холбогджээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026