Рекитер ах дүүсийн ноёрхол 300 саяын үнэ хүрчээ

Рекитер ах дүүсийн ноёрхол 300 саяын үнэ хүрчээ

Зодооны түүхээ ярьдаг эрчүүд гэдэг шиг “Симба” Ц.Батаа ухаанаараа биш нударгаараа албан тушаал эрх мэдлийг атгасан юм уу гэлтэй түүний ах дүүс албан тушаалд ёндойж байгаа. Тод манлай уяач Ц.Батсайхан нь Авто тээврийн газрын дарга болоход олон нийт гайхаж байв.

Хүн дарга болж болно оо. Бололгүй яахав. Гол нь 1900-1324 дугаарын төлбөрийг нэмсэн, бүтцийн өөрчлөлт хийж хүмүүсийг ажлаас халан олгосон тэтгэмж нь 300 гаруй сая төгрөг давсан байх юм. Албан тушаалд очингуутаа өмнөх хүмүүсийг халдаг зуршил байсаар байна. Ц.Батсайханы талаарх энэ асуудал хөндөгдөж байгаа ч том ахтай хүн МАН-д албан тушаалгүй байх алдаа гаргасан ч ер нь яаж ч аашилсан сэвгүй юм биз дээ. Дуртай дарга нь очоод халаад сэлгээд байвал төрийн байгууллагын ажил ер нь урагшлах уу, ухрах уу. Гайхалтай юм шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026