Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Ховдын бөхчүүд Н.Өсөхбаяртай холбоотой шийдвэрийг эсэргүүцжээ

Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Ховдын бөхчүүд Н.Өсөхбаяртай холбоотой шийдвэрийг эсэргүүцжээ

2025 оны улсын наадамд үзүүрлэн Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаярын допингийн маргаан бөхийн хүрээнд үргэлжлэн шүүмжлэл дагуулсаар байна. Түүний допингийн шинжилгээтэй холбоотой асуудлыг Арбитрын шүүхээс хүчингүй болгосон шийдвэрийг зарим бөхчүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Өмнө нь Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Э.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном нар уг асуудлаар санал бодлоо илэрхийлсэн бол энэ удаад Ховд аймгийн бөхчүүд нэгдсэн байр суурь гаргажээ.

Тодруулбал, Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй Ховдын бөхчүүд Арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, үндэсний бөхийн нэр хүнд, уламжлал, өв соёлыг хамгаалахын төлөө нийт бөхчүүдийг нэгдэхийг уриалсан байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026