Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Дэлхийн бизнес эрхлэгчид, компанийн удирдлагууд, CEO болон executive түвшний хүмүүсийг холбодог олон улсын бизнес networking Corporate Connections Global байгууллага Монгол улсаас ноос ноолуурын салбарт ноёрхож буй хатагтай Ч.Ганцэцэгийг онцолсон байна.

Тухайлбал Ч.Ганцэцэгийг онцлохдоо “Та бүхэнд Монголын ноолуурын салбарын тэргүүлэгчдийн нэг болох “Ханбогд Кашмер” ХХК-ийн Ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэгийг танилцуулж байна. Тус компани Монголын “цагаан алт” хэмээгддэг ноолуурыг дэлхийн зах зээлд хүргэж буй нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн нэг билээ. Сүүлийн бараг 30 жилийн хугацаанд “Ханбогд Кашмер” нь дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдэд өндөр чанарын ноолуур нийлүүлсээр ирсэн бөгөөд тогтвортой хөгжил, инновац, нийгмийн эерэг нөлөөнд суурилсан бизнесийн загварыг тууштай хэрэгжүүлж байна.

Өнөөдөр тус компани Монгол Улсын “ТОП 100 ААН”-ээр 12 дахь жилдээ дараалан шалгараад байна. Гэхдээ энэ түүх зөвхөн ноолуурын тухай биш. Энэ бол салбар, хил хязгаар, олон нийтийг холбон илүү өргөн боломжуудыг бий болгож буй түүх юм.

Ноолуурын салбар нь Монголын нүүдэлчин малчдын, тэр дундаа эмэгтэйчүүдийн амьжиргааны чухал эх үүсвэр болсоор ирсэн. “Ханбогд Кашмер” энэ үнэ цэнийг эрхэмлэн, нийт ажилтнуудынхаа 95 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хүчирхэг хамт олныг бүрдүүлжээ. Мөн тус компани тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр манлайлан ажиллаж, салбартаа сэргээгдэх болон нарны эрчим хүчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн анхны хөнгөн үйлдвэрийн компани болсон юм.

Жил бүр “Ханбогд Кашмер”:

• 1,500+ тонн самнасан ноолуур

• 300,000 сүлжмэл бүтээгдэхүүн

• 300,000 нэхмэл хувцас үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ Европ, Ази, Хойд Америкийн зах зээлд экспортолж байна.

Өнөөдөр Ч.Ганцэцэг захирал "Corporate Connections Mongolia"-ийн гишүүний хувьд тогтвортой хөгжил, урт хугацааны үнэ цэнэ, бодит хамтын ажиллагааг эрхэмлэдэг дэлхийн загварын ордон, худалдааны байгууллага, дизайнерууд болон салбарын шинийг санаачлагчидтай шинэ түншлэлүүдийг бий болгохоор зорин ажиллаж байна.” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026