Энэ жилийн Каннын кино наадамд Монголын 6 кино танилцуулагдана

Энэ жилийн Каннын кино наадамд Монголын 6 кино танилцуулагдана

Дэлхийн хамгийн том таван кино наадмуудын нэг, Францын үзэсгэлэнт Канн хотод жил бүрийн 5 сард уламжлал болон зохиогддог Каннын кино наадам эхэллээ. 

Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Oldboy, Decision to Leave зэрэг бүтээлээрээ алдартай Өмнөд Солонгосын хүндэт найруулагч Park Chan-wook ахлах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн найруулагч Chloe Zhao, жүжигчин Demi Moore, Stellan Skarsgard нар багтсан байна. Наадмын уралдаант хэсэгт Palme d’Or шагналын төлөө 22 бүрэн хэмжээний кино өрсөлдөх юм. 

Мөн уг шагналыг “Бөгжний Эзэн” кинонуудын найруулагч Peter Jackson, жүжигчин, дуучин Barbra Streisand нарт гардуулахаар болжээ. 

Түүнчлэн олон улсын том кино зах зээл болох Marche du Film үйл ажиллагаанд Монгол кино төслүүд танилцуулагдах эрхтэй болж, нийт 6 бүрэн хэмжээний кино төсөл олон улсад танилцуулагдахаар болоод байна.

Найруулагч Б.Бадралмаа “Давс үүрсэн 40 жил” баримтат кино,

Продюсер Г.Мандах “Шар хөвийн зэрэглээ”

Продюсер З.Тэмүүжин “Шонхор”,

Продюсер Г.Түвшинсайхан “Тарвас”

Найруулагч Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр”

Продюсер Э.Тамир “Цасхан” анимейшн

төсөл зэрэг кино төслүүд олон улсын кино уран бүтээлчдэд танилцуулагдах юм.

Тус наадам 2026 оны 5 сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн шилдэг гэгддэг кино наадамд оролцож буй Монголын уран бүтээлчдэдээ амжилт хүсье!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026