Жүжигчин Деми Мур загварын хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа

Жүжигчин Деми Мур загварын хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа

2026 оны Каннын кино наадам албан ёсоор эхэлсэн бөгөөд ердөө эхний өдрөөсөө жүжигчин Деми Мур загварын хамгийн хүчтэй “өрсөлдөгч” гэдгээ харуулж чадлаа.

Оскарт нэр дэвшиж байсан тэрээр Францын Ривьерад өчигдөр орой хүрэлцэн ирэхдээ Gucci-ийн толгойноосоо хөл хүртэл бүрэн төрхөөр олны анхаарлыг татсан бол өнөө өглөө шүүгчдийн photocall арга хэмжээнд Jacquemus брэндийн өнгөлөг, том цэгэн хээтэй даашинзаар гарч ирэн Каннын хамгийн содон төрхүүдийн нэгийг бүрдүүлэв.

Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Park Chan-wook, Chloé Zhao, Stellan Skarsgård зэрэг кино урлагийн томоохон нэрс багтаж байгаа бөгөөд Деми Мур зөвхөн кино бус, fashion тал дээр ч наадмын гол ярианы сэдэв болоод байна.

Харин үдшийн opening ceremony дээр тэр жинхэнэ “red carpet queen” байлаа. Jacquemus-ийн тусгайлан урласан сувдан гялалзсан даашинз, Chopard-ийн алмаазан гоёлтой хосолсон түүний төрхийг олон хэвлэл “үлгэрийн гүнж мэт” хэмээн онцолжээ.

Ийнхүү Деми Мур энэ жилийн Каннд зөвхөн шүүгчийн хувиар бус, хамгийн нөлөө бүхий style icon-уудын нэгээр тодорч эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026