Кёкшюүзаны 3 дахь албан бус тогооны хүн Гүнжээ

Кёкшюүзаны 3 дахь албан бус тогооны хүн Гүнжээ

Арлын Японд мэхний их дэлгүүр хочтой явсан Кёкшюүзан Д.Батбаяр эх орондоо 70+ компанитай бизнесийн их дэлгүүр, салсан бүсгүйчүүд нь клуб нээх хэмжээний тоотой бужигнуулж амьдарсаар 50 насыг давлаа. Мөнгө нь хатгадаг ч юм уу, эр хүн хэд ч хүрсэн томоождоггүй гэдэг нь ч юм уу, ямартай ч амьдрал нь тогтнох гэж “наян” юм боллоо. Экс Т.Баясгалан нь адилхан урлагийн хүнтэйгээ бараг анхны хайрттайгаа жаргал дүүрэн өвчүү толгойгоо чануулж идсэн шигээ суугаа.

Харин Д.Батбаяр өөрөөсөө 16 насаар дүү Гүнжээ хэмээх бүсгүйтэй яах ийхийн зуургүй “наалдан пад” болж, үрийн зулай үнэрлэн зайрмаг идсэн яваа нь цочир сонин харагдсан. Хэрхэн мөнгөтэй хүний эхнэр болох вэ ч юм уу, саятан болгох дамжаа ч төгсдөг юм уу, яг юу хийдэг нь ойлгомжгүй баян залуустай л болздог хэсэг хүүхнүүдийн эрин үе ирээд удаж байгаа цаг. Намтар нь ерөөсөө л тэрний энэний экс гэх ч юм уу сонин диалогтой. Гүнжээ тийм “сет”-ийн бүсгүйчүүдийн нэг, шулуухан хэлэхэд. Дуулиант салалт хийж хөрөнгө дээрээ гэрлэлтийн баталгаанаас болж нэлээд алдагдал хүлээсэн Д.Батбаяр гэрлэлтээ яаран батлуулахгүй ч биз.

Албан бус эхнэрүүдийн ертөнц өө гэж..

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026