Жүжигчид дундаас нуруулаг, царайлаг, авьяаслаг, спортлог, халуухан гээд олон сайхан шинжийг өөртөө агуулсан А.Туяа анх удаа дурлалт хархүүгээ олны өмнө ил гаргасан нь энэ. Хэт задгай гэж шүүмжлүүлж, олон харчуудын харц булааж явсан тэрээр өдий хүртэл албан ёсоор нэг ч эрэгтэй хүнийг олонд ил зарлаж байсангүй.

“Х Түц” продакшнаас урлагийн карьераа эхлүүлсэн А.Туяа “Single Ladies” УСК, “Дундын бүсгүй” драмын жүжиг, “Амьдрал нулимсанд дургүй” УСК, “Дуудлагын хов базагч” контент гэхчилэн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллаж байна. Эцэст нь 40 гарсан насандаа олны танил бус, чамгүй хөрөнгөлөг, даруу хархүүг насны ханиараа сонгосон нь энэ. Тэд нэг гэрт төвхнөсөн нь 2023 онд олонд ил болж байв.


Сэтгэгдэл байхгүй байна