Byeon Woo Seok “21-р зууны ханхүү” гэдэг имижээ улам баталгаажуулж, Италийн тансаг брэнд Bulgari-ийн шинэ элчээр томилогдлоо. Энэ нь зүгээр нэг “царайлаг жүжигчин сонгосон” асуудал биш, өнөөдрийн luxury зах зээл яг хаашаа эргэснийг харуулж байгаа том дохио юм.
Сүүлийн жилүүдэд K-pop, K-drama хоёр дэлхийн энтертайнмент ертөнцийг бараг эзэлчихсэн гэхэд буруудахгүй. Netflix, TikTok, Instagram, YouTube дээр хамгийн viral контентуудын ихэнх нь солонгос оддоос гарч байна. Үүнтэй холбоотойгоор luxury брэндүүдийн маркетинг ч өөрчлөгдсөн. Тухайлбал GenZ болон Millennials-д хоёуланд нь хүчтэй нөлөөтэй, сошиал engagement маш өндөр, фэнүүд нь худалдан авах чадвартай, ази зах зээл luxury consumption-оор дэлхийд тэргүүлж эхэлсэн, K-drama дотор гарсан бүтээгдэхүүнүүд шууд sold out болдог гэх мэт олон давуу талтай болсоор байна. Жишээ нь “Lovely Runner” драмад гарсан цүнх, хувцаснууд хэдхэн хоногийн дотор дууссан тохиолдлууд гарч байв.
Тиймдээ ч солонгос оддын нөлөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, ялангуяа luxury fashion-д солонгос оддын хүч хамгийн хүчтэй түвшинд хүрээд буй. Жишээ нь Lisa, Jennie, G Dragon, Jimin, Song Hye Kyo, Gong Yoo нарын өмссөн зүйл шууд trend болж, шууд зарагддаг байна. Судалгаанд хүртэл к-поп idol-ын дэмжлэг худалдан авах хүсэлд шууд нөлөөлдөг гэж гарчээ.
Bulgari брэндийн солонгос элчүүд
Италийн тансаг брэнд Bulgari солонгос оддоос global ambassador Lisa, Kim Ji-won, Jang Won-young нарыг сонгож байжээ. Үүнээс Kim Ji-won Bulgari-ийн анхны Korean house ambassador гэж нэрлэгдэж байжээ.
Тэгвэл шинэ элчээр сонгогдсон Byeon Woo Seok 190 см өндөр модель биетэй, анхны хайрын визуал төрхтэй, романтик ханхүүгийн имижтэй, дэлхий даяар фэнүүд ихтэй, fashion-friendly нүүр царайтай гэдгээрээ luxury брэндүүдийн яг хүсдэг төрх болжээ. Тэрээр 2024 оны "Lovely Runner" киноноос хойш алдаршаад буй. Тодруулбал түүний фэн уулзалтын тасалбарууд секундэд дуусдаг, инстаграм дагагч огцом өссөн, luxury компаниуд дараалж ирсэн, БНСУ-ын брэнд нэр хүндийн зэрэглэл дээр тогтмол топд багтдаг зэрэг Солонгосын хамгийн халуухан эрэгтэй жүжигчдийн нэг гэж тодорхойлох болжээ.
Тэрээр 1991 оны 10 сарын 31-нд төрсөн бөгөөд өдгөө 34 настай, шинэ A list жүжигчдийн эгнээнд багтах болжээ. Түүнчлэн нэг драмын ангид ойролцоогоор $80,000–$150,000 үнээр тоглодог байна. Гэхдээ кинонд тоглохоос илүү luxury компанит ажил, фэн уулзалт, дэмжлэгээс ихээхэн орлого олдог болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна