Британийн дуучин Dua Lipa “Samsung Electronics” компанийн эсрэг 15 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр өөрийн зургийг зөвшөөрөлгүйгээр ТВ-ийн сурталчилгаа болон хайрцган дээр ашигласан гэж буруутгасан байна.
Дуа Липа өнгөрсөн онд уг асуудлыг мэдээд зургийг ашиглахаа зогсоох хүсэлт хүргүүлсэн ч Samsung-ийн зүгээс үл тоосон хандлага гаргасан гэж мэдэгджээ. Одоогоор Samsung Electronics албан ёсны тайлбар өгөөгүй бөгөөд хэрэг шүүхийн шатанд шилжих төлөвтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна