Алс АНУ-аас Монголд томилогдон, “Хаан банк”-ны гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллахдаа Монголын хамгийн олон салбартай, нөлөө бүхий банк болгож чадсан ноён Петр Морроу таалал төгсөөд 10 жил болжээ. Тэрээр Монголд 16 жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд Монголын бизнесийн салбарынхны “декан” болж чадсан гэлтэй. Тэгвэл түүний гэргий Б.Доржпагма нөхрийнхөө дурсамжаар ном бичиж, удахгүй шинэ номоо өлгийдөн авахаар зэхэж байгаа аж.

Б.Доржпагма нь өдгөө охиныхоо хамт АНУ-д ажиллаж, амьдарч буй. “Ид шидийн орон” төслөөс авхуулаад сайн үйлсэд гар татдаггүй тэрээр хувьдаа бизнестэй. Өөрийн төрж, өссөн Төв аймгийн Баянцогт суманд эдлэн га газар авч, хүлэмж хийн, ногоо тарьж “Ger Garden” хэмээх брэндийг бий болгосон хөдөлмөрч нэгэн. Гэр бүлийн хэрэгцээнээс брэнд болсон “Ger garden” нь АНУ, Голландаас сайн чанарын үр авчирч органик нөхцөлд тарьдаг гэдгээрээ олон хүмүүст танигдах болоод удаж буй.

Сэтгэгдэл байхгүй байна