2026 оны Baeksang Arts Awards–ийн гол онцлог нь “чимээгүй тансаглал” буюу quiet luxury тренд байлаа. Өмнөх жилүүд шиг гял цал, хурц өнгө, этгээд дизайн биш харин цэвэрхэн силуэт, минимал даашинз, бараг будалтгүй мэт makeup давамгайлсан нь олон хүний анхаарлыг татжээ.

Жишээ нь "Юмүгийн эсүүд" киногоороо алдаршаад буй жүжигчин Kim Go-eun цагаан минимал даашинзтай гарч ирээд “White Goddess” гэх хоч ч хүртээд амжжээ. Харин Moon Ga-young харьцангуй хурц шийдэлтэй, тод өнгийн даашинз өмссөн ч overall styling нь маш цэвэрхэн, хөнгөн будалттай байв. Солонгосын ихэнх эмэгтэй жүжигчид улаан хивсний ёслол дээр nude, ivory, black, champagne зэрэг даруухан өнгө сонгосон нь бараг нийтлэг дүр зураг болсон. Яагаад гэвэл Солонгосын luxury ойлголт өөрчлөгдөөд удаж буй. Сүүлийн жилүүдэд баян гэдгээ гайхуулж харуулах бус чанартай материал, цэвэр крои, тайван өнгө, natural beauty гэдгийг илүү дээд зэрэглэлийн гэж үзэх болжээ. Мөн будсан ч будаагүй мэт харагдах хамгийн өндөр түвшний makeup-ыг баримталсаар ирсэн нь тэдний дэлхийн оддоос ялгарах гол имиж болдог. Учир нь сүүлийн үеийн камерууд HD төрлөөсөө хамаараад илүү нягтралтай, будалтыг хүнд, зузаан харагдуулдаг учраас будаг гэхээс арьс, гоо сайхандаа анхаардаг байна.

Мөн Baeksang awards нь idol award биш, илүү acting credibility-г чухалчилдаг шагнал учраас жүжигчид хэт sexy, анхаарал булаасан, theatrical outfit өмсвөл заримдаа дүр төрхдөө сөргөөр нөлөөлнө гэж үзэн, даруухан сонголтыг чухалчилдаг байна. Ялангуяа 30+ насны A-list жүжигчид fashion бус байгаа байдлаараа илүү хүчтэй гэдэг мессеж өгдөг болжээ.

Тиймээс Солонгосын улаан хивсний ёслол дээр хамгийн тансаг гэхээсээ иүү хамгийн effortless хэрнээ үнэтэй харагдсан нь хамгийн стиллэгт тооцогдож болжээ. Сонирхолтой нь энэ тренд Academy Awards, Met Gala дээр ч ажиглагдаж байгаа ч Солонгос одод үүнийг илүү “soft elegance” болгож хөгжүүлж байгаа нь онцлог болж байна.




Сэтгэгдэл байхгүй байна