“Miss Mongolia” тэмцээнийг бусад ижил төстэй тэмцээнүүдээсээ хамгийн чанаргүй болдог гэлцсээр удлаа. “Монголын мисс” цагтаа цалгиж явсан хамаг сорууд тодордог түүхэн тэмцээн шүү дээ. Сонгон шалгаруулалтандаа байна уу зохион байгуулагчдын билгийн мэлмий харалган болсных уу? Үзээд өгье гэсэн ч өнгөтэй өөдтэй мисс алга.
Тус тэмцээнээс сүүлийн хэдэн жилд арай дөнгүүр нь “цаг агаар” мисс Б.Номин-Эрдэнэ байв. Миссийн тэмцээн ашигтай ч байдаг нөлөөлөл ч ихтэй юм шиг байна билээ. Одоогоор дэлхийн мисст охидыг сонгон явуулах эрхийг “МАКС” группын Д.Уянгалянхуа, “Miss Universe”-ийг “жарны хатан хаан” Г.Оюунгэрэл, Эх дэлхийн миссийн тэмцээний эрхийг мисс Б.Гантогоо нар тус тус эзэмшиж байна. “Монголын мисс” тэмцээнийг продюсер М.Дорждэрэм хариуцаж авч явдаг. Жинхэнэ миссүүд хаа байна? Улсаа төлөөлөн олон улсад явах гоо бүсгүй гэдэг утгаараа ач холбогдол байна уу, байна. Миссийн тэмцээнд мисс нь л алга.

Сэтгэгдэл байхгүй байна