Мисс загвар өмсөгч, жүжигчин, фитнесс модель аз жаргалаар бялхаж явдаг Шүүдэрхэнийг тийм амьдрал туулсан гэж хэн төсөөлөх. Багадаа аав нь орхиж явж ээжтэйгээ ч биш айлд өссөн охин. Хор шар хичээл зүтгэлээр тэмцэж хөдөлмөрлөж өнөөдрийн өндөрлөгтөө хүрсэн байна. Өөрийнх нь хэмжээнд өндөрлөг байлгүй яах вэ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг Шүүдэрээ биеэ зассан, гэр бүлтэй болж гэрээ зассан. Харин одоо төрөө засдаггүй юм аа гэхэд нийгмээ засчих гээд зориглон дуугарсан хэрэг.
Токсик харилцаа хосуудын салалт, гэр бүл салалтаас болж хүүхдүүдийн амсдаг траума гэхчлэн өргөн хүрээтэй айл болгоны хаалганы ард байгаа амьдралын үнэн түүхүүд. Бүгдэд нь зовлон ойрхон байсан болохоор бөөндөө шаагилдаж байна. Шүүдэрхэн шүгэл үлээсэн. Тэр ямартай ч хохирч трауматаж үлдээгүй байх нь. Жүжигчин Э.Тодгэрэл уг хүн нь тийм хэл амтай ангалзуур биш учраас дуугүй л байна. Хэн нь илүү буруутай эсэх тэдний хөнжил доторх үеийн асуудал биз ээ. Гурван боть ном бичих хэмжээний драм шиг амьдралыг туулсан бол дотор хүн нь бич гээд шахаад байсан бол одоо бичихээс яахав. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиu юм болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна