Хэрэв нөхөр нь намаа ч өгөөд нэр дээр нь үл хөдлөхөө бүгдийг нь шахуу бүртгүүлээд байвал хүн болгон Л.Аззаяа шиг төгс бүсгүй хөөрхөн ааштай гэргий байх биз ээ. Улс төрд яаж ч мачийгаад нэгэнт зах зээл нь алсран одсон ч Л.Гүндалай хувийн амьдралаараа түмний хайрыг татаад байгаа. Гэхдээ одоогоор арай ч ерөнхийлөгчид үзнэ гэхгүй чимээгүй байна.
Уг нь Трамп тэр хоёр л мисс гэргийтэй гэдээг. Хэдэн охидоо бүлтийтэл гоёж тархийг нь цэнэглээд гал тогоонд эргэлдэж эхнэрээ эрхлүүлдэг Л.Гүндалай ард түмний мөрөөдлийн нөхөр гэлтэй. Сошиал дагагчынх нь тоо 1 сая давахад төгс бүсгүйн нөлөө их байсан. Мисс улстөрч хоёр тэгтлээ сайхан хослоод амьдраад байгаа жишээ ховор ч тэд өөрсдийнхөөрөө түүхийг бүтээж байна. Аз жаргалтай гэр бүлүүд олон байдаг бол сайхаан. Манай улс төрд явсан болон явж байгаа хэн бүхэн "Би ч гэсэн ерөнхийлөгч болвол болно" гэж боддог сонгууль айсуй. Л.Гүндалай шиг ерөнхийлөгчтэй болвол ямар вэ манайхаан? Бид тэргүүн хатагтай дээр бас нэг л азгүй байгаа шүү дээ.
Сэтгэгдэл байхгүй байна