А.Амундра Мокатайгаа хамт Канадад амьдарч байгаа гэв

А.Амундра Мокатайгаа хамт Канадад амьдарч байгаа гэв

Нэгэн цагт улс төрийн топ пиарыг “Hero” Б.Баатартай хамт базаж байсан А.Амундра Л.Оюун-Эрдэнийн улс төр дэх хүч сулрахтай зэрэгцэн  бүлэглэл хоорондын улс төрийн нэг гол дүрээр товойх болсон. Тодруулбал Баясгалангийн удирддаг “Бодь” групп, мухар төмөр замтай холбоотой их хэмжээний авилгал, албан тушаалын хэрэгт тэрээр буруутгагдаж буй. Ямартаа л хилийн чанадаас “Бодь интернэйшнл”-тэй холбоотой хэд хэдэн баримт сторигоороо дамжуулан дэлгэж, хамгаалалтад авбал бүх үнэнээ хэлнэ гэх мэтээр улс төр хийх болсоор хагас жилийн нүүр үзэж буй.

Гэснээс Канадад дурлалт бүсгүй, эрчүүдийн хүсэмжит хөөрхөн Мокатайгаа төвхнөөд, хамт амьдрах болжээ. Тэдний дурлалын дуулиан өнгөрсөн оны хавар олонд ил болж байв.  Шангри-Лад тухалж, халуухан романсаа олонд ил шулуун зарлаад байсан тэд дараагийн шатандаа шилжсэн нь энэ бололтой. Гэснээс А.Амундра С.Зориг агсны ах С.Баярын охин Б.Сарангаасаа аль хэдийнэ өрх тусгаарлаж, салалтдаа “Санзай вилла”-гийн тансаг хаус барьсан гэнэ билээ. Хадам эгч С.Оюунд ч мөн хасу өгсөн юм байх.

IT мэргэжилтэй А.Амундра цагтаа news.mn сайтыг үүсгэн байгуулснаар олонд танигдан, “Голомт”-д өндөр албан тушаал хашиж жаатай, зайтай эр гэдгээ улстөрчдөд харуулаад авсан тэрээр ийнхүү дурлалт бүсгүйгээрээ халхавч хийн, Канадад бүгэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026