Комедиан Н.Амаржинг АН-д элсээд “шинэ хүн” гэх статусаа аль хэдийнэ давчихсан. Харин сүүлийн үед түүний нэр нөлөө нам дотор ч, сошиал орчинд ч мэдэгдэхүйц өсөж буй нь анзаарагдаж байна.
Анх 2023 онд АН-д элсэхдээ “би цүнх баригч болох гэж ирээгүй” хэмээн мэдэгдэж байсан тэрээр намын даргын зөвлөхөөс эхэлж, залуусын дуу хоолой болох чиглэлээр идэвхтэй ажилласан байдаг.

Сүүлийн үед Н.Амаржин зүгээр нэг комедиан биш, АН-ын шинэ үеийн “контент улстөрч” болж хувирч байна гэх үнэлгээ ч гарах болсон. Учир нь тэр телевизийн ярилцлага, подкаст, reels, live контентоороо уламжлалт улстөрчдөөс хавьгүй илүү reach авдаг. Ялангуяа 20-35 насны залуус дунд танигдсан байдал нь АН-ын хувьд хэрэгтэй “сошиал нүүр царай” болж байгаа гэхэд болно.
Мөн тэр зөвхөн хошигнож суухаа болиод намын дотоод бодлого, генсек, фракц, залуучуудын оролцоо зэрэг сэдвээр ил тод байр суурь илэрхийлэх болсон нь улс төрийн дүрээ улам тодруулж байна. Саяхан АН-ын ҮБХ-ны хурлын үеэр хүртэл генсекийн асуудал дээр өөрийн байр сууриа нээлттэй хэлж, “80-аад оныхноороо гал тогоогоо бариулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь олны анхаарал татсан.
Сэтгэгдэл байхгүй байна