С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

Хоёрхон жилийн өмнө Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар томилогдон олны анхааралд орж байсан Б.Энхдөлгөөн өдгөө АН-ын өнгө төрхийг тодорхойлох залуу бүсгүйчүүдийн нэг болоод байна.

Тухайн үедээ С.Цэнгүүнтэй мөр зэрэгцэн гарч ирэхэд нь “АН УИХ-д залуу, хөөрхөн, боловсролтой эмэгтэйчүүдээр цус сэлбэж эхэллээ” гэх яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байв. Харин тэр үеийн “янзага” хоч ганцаараа С.Цэнгүүн дээр тогтсон бол Б.Энхдөлгөөн чимээгүйхэн бэлтгэгдэж явсан гэх хардлага улс төрийн хүрээнд дахин яригдаж эхэлжээ. Учир нь түүнийг зүгээр нэг намын залуу гишүүн бус, улс төрийн хөрс суурьтай айлын охин гэдгийг хүмүүс андахгүй. Тэр бол УИХ-ын гишүүн асан, улстөрч З.Нарантуяагийн охин. Харин аав П.Баяндүүрэн нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. Тиймдээ ч “улс төрийн гал тогоонд өссөн” энэ бүсгүйг дараагийн сонгуулийн том тоглолтод бэлдэж байна уу гэх хардлага АН дотор ч хөвөрч эхэлсэн сурагтай.

Боловсролын хувьд ч тэр сул биш. Канадын Бритиш Колумбын их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн тэрээр Монголын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтарсан Улаанбаатар хотын ус хангамжийн төслийн нарийн бичгээр ажиллаж байжээ. Мөн АН-ын Бодлого, стратегийн хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан нь түүнийг зүгээр нэг “царайны сонголт” биш гэдгийг ч харуулах шиг. Гэхдээ улс төрд боловсрол, намтар хоёроос гадна олны анхаарал татах чадвар хамгийн чухал. Энэ тал дээр Б.Энхдөлгөөн хэдийнэ цахим орчинд эрчүүдийн харцыг булааж, АН-ын залуу үеийн өнгө төрх болсон нь нууц биш. Тиймээс улс төрийн хүрээнд АН дараагийн “янзага гишүүн”-ээ аль хэдийнэ бэлдээд эхэлжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026