Сангийн сайд асан С.Баярцогт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж гол усаар нэг шуугиж байхад Л.Мөнхбаясгалан л ширэв татаж сууна. Ангид нэг тийм охид байдаг даа, бүгд дэмжиж байхад ганцаараа “Үгүй” гээд уур амьсгал эвдэж анхаарлын төвд ордог. Л.Мөнхбаясгалан яг тэр дүрд тоглож байна. Түүнийг маажиж малтвал Х.Баттулга гарч ирнэ.
Мэдээд байхад мэлзээд, өдий насанд гэнэн хонгор царайлаад жүжигчин бол МУГЖ авчихаар л харагдана. Тэр угаасаа Х.Баттулгыг дагаж дамартсан хүүхнүүдээс хамгийн сийрэг нь мөнөөсөө мөн. Бусад нь шоронд орох нь ороод улс төрөөс арчигдах нь арчигдаад байхад энэ дайны “хоол”-той байгаа нь өөрийнх нь сийрэгтэй бас холбоотой л доо. Ардчилсан намын дэд дарга гэх албан тушаал Л.Мөнхбаясгалан байтугай нь хүсэхээр суудал болж үнэ нь өсөх нь С.Баярцогтыг даган хуйлрах олны дэмжлэгээс илэрхий байна. Хургандаа цадаагүй байж төлгөндөө майлаад яах вэ зүгээр.
Сэтгэгдэл байхгүй байна