Бургастайн гаалийн бор О.Амгаланбаатарын цасангоогоор Ш.Анхмаа тодорсон гэв үү

Бургастайн гаалийн бор О.Амгаланбаатарын цасангоогоор Ш.Анхмаа тодорсон гэв үү

Хотын бүсгүй хөдөө нутагт гэдэг шиг хөдөөгийн залуу хотод ирээд бужигнуулж байна, цаана чинь. УИХ-ын гишүүн, уг нь Говь-Алтайнх ч АН-ын саяын дуулиант хурлаар Баянгол дүүргийн ҮБХ гишүүн, АН-ын дарга болоодохсон О.Амгаланбаатар нэг харахад ботго ихэрлүүлчихсэн, ахиад нэг харахад хот хөдөөгийн залуусыг хооронд нь учруулна гэчихсэн л царайндаа баймгүй романтик ажил хийж яваа харагдах. Үе үе стандарт бус юм яриад олны анхаарлыг өөр дээрээ татчихдаг тэрээр төрийн ордонд суниаж байгаагаа бичлэгдсэн анхны гишүүнээр ч тодроод авсан. Ер нь элдэвтэй эр л дээ. Ямартаа л галзуу Амгаа гэдэг хочтой байхав дээ.

Галзуу гишүүн маань сүүлд хувийн амьдралын түүхээрээ ч бас нэг шуугиан тариад амжсан нь НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Анхмаа түүний учралт бүсгүйгээр нэрлэгдсэн. Бүр нэг гэрт орсон талаар шуугиад авсан. Хөдөөгийн Засаг даргад хотын юм бүхэн сонихон, сайхан байж болох л доо. Супер сингл, нямбай цэмцгэр Ш.Анхмаа харчуудын харцыг татахгүй байхын аргагүй цасан цагаан эмэгтэй. Ер нь экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл шинэ амьдралд хөл тавин сээхэлзэж явахад хажууд нь энэ мэтийн залуу хүмүүс болохгүй гэх газаргүй. Наргианч зарим нь Амгаа өөрөө хайр дурлалдаа шатчихсан яваа болохоор Баянгол дүүрэг, Говь-Алтай аймаг хоёрыг худ ургийн шеф болгож, ганц бие залуусыг учруулна хэмээн романтиклаж яваа гэх юм билээ. Тийм ч биз, үгүй ч биз.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026