Оддын өөрсдийгөө таниулах, нэр хүндийн зэргээ илтгэх хамгийн том арга хэмжээ болох Met Gala-2026 яг одоо болж байна. Мэдээж энэ өдөр одод гайхалтай хувцаслахыг илүүд үзэж, содон, дэгжин, өөрсдийн элч болсон брэндээ ч тодотгож харуулахыг эрмэлздэг. Гэвч зарим одод буруу эсвэл албаар содон сонголт хийж, фэшн экспертүүдээс хамгийн муу сонголттой хувцаслалтын эзэн болдог. Тэгвэл Met Gala-гийн үе, үеийн хамгийн fail загваруудыг сонирхуулъя.
Katy Perry Chandelier (2019)
Бүхэлдээ лааны суурь шиг хувцас camp theme-тэй нийцсэн ч хэт literal болсон гэж шүүмжлэгдсэн.

Kim Kardashian Balenciaga mask (2021)
Balenciaga-гийн урласан бүрэн хар, нүүр хүртэл халхалсан энэ загварыг “conceptual” гэж үзсэн ч олонх нь хэт ойлгомжгүй, сонирхолгүй гэж дүгнэсэн.

Jared Leto: өөрийн толгой (2019)
Gucci-гийн бүтээсэн өөрийнхөө толгойн хуулбарыг барьсан Jared Leto-г эвгүй, аймшгийн харагдаж байна гэж үнэлсэн байдаг.

Doja Cat: муур (2023)
Karl Lagerfeld-ийн муурт tribute зарим хүмүүст creative байсан ч заримд нь хэт cosplay мэт санагсан гэж дүгнэлээ.

Pharrell Williams энгийн look (2017)
Бараг өдөр тутамдаа өмсдөг outfit өмссөн, Met Gala-д бол хэт энгийн гэж шүүмжилжээ.

Яагаад эдгээрийг fail гэж үздэг вэ?
Тухайн жилийн Theme-г буруу ойлгож, хэт literal эсвэл огт ойлгоогүй мэт ирсэн нь тэдний алдаа гэж үзжээ. Мөн хэтрүүлэг ихтэй, хөдөлж сууж ч чадахгүй загварын хувцас өмсөж, олон нийтэд ямар нэгэн ойлголт өгөх бус зүгээр л олны анхаарлыг татах гэж оролдсон нь тэднийг Met Gala-г хүндлээгүй гэж үзэх нь бий. Иймд Met Gala-д уригдаж, оролцож байгаа л бол сэтгэл гарган дэгжин, сонгодог, авангард мэтийн загваруудыг сонгодог байна.
Сэтгэгдэл байхгүй байна