Фото фэшн: "Met Gala"-гийн хамгийн дуулиант, шилдэг look-үүд

Фото фэшн:

Оддын өөрийгөө харуулах, дэлхийд гайхуулах хамгийн нэр хүндтэй "Met Gala-2026" эхэлж, энэ жил ч мөн шуугиан дэгдээгээд байна. Тэгвэл бид энэ нийтлэлээр Met Gala-гийн түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг хувцаслалтыг хэн, хэрхэн харуулсныг хуваалцъя. 

Дуучин Rihanna “Хатан хаан”: 2015

Дизайнер Guo Pei-гийн бүтээсэн 25 метрийн урт шар нөмрөгтэй энэ look Met Gala түүхэн дэх хамгийн iconic look-үүдын нэг. 

Lady Gaga 4 хувцас сольсон нь: 2019

Дуучин Lady Gaga улаан хивсэн дээр алхахдаа шууд performance хийж 4 удаа хувцсаа сольсон байдаг. Энэ хувцаслалтыг дизайнер Brandon Maxwell урлажээ. 

Zendaya Cinderella стиль: 2019

Жинхэнэ Cinderella шиг гэрэлтдэг даашинзаар гоёсон нь тухайн жилдээ хамгийн гайхалтай загваруудын нэг байв. Үүнийг Tommy Hilfiger урлажээ. 

Kim Kardashian  “Нойтон эффект”:2019

Бие дээр ус дусалж байгаа мэт эффекттэй энэ даашинзыг Кимд зориулж, дизайнер Thierry Mugler урласан байна. Тухайн үед түүний өмссөн корсет нь бараг амьсгалах боломжгүй байсан гэдэг. 

Blake Lively өнгө хувирдаг даашинз: 2022

Зэс өнгөнөөс цэнхэр болж хувирсан, Нью-Йоркын Statue of Liberty-ээс санаа авсан энэ даашинзыг Vercace бүтээжээ. 

Kim Kardashian Marilyn Monroe: 2022 

Энэ бол Met Gala-гийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан загваруудын нэг. Жинхэнэ Marilyn Monroe-ийн даашинзаар Ким гоёсныг үзэгчид төдийлөн сайшааж хүлээж аваагүй. Гэвч түүхэн хувцас өмссөн нь сайн маркетинг болж чадсан юм. 

Billy Porter Египетийн бурхан: 2019

Утгаараа Египетийн бурхныг дүрслэн харуулахаар хүмүүсээр өргүүлж гарч ирсэн энэ загвар, үзүүлбэр мөн л дуулиан дагуулж байв. Алтан далавчтай гарч ирсэн Billy Porter шоу үзүүлж чадсан юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026