Met Gala бол Нью-Йорк хот дахь Metropolitan Museum of Art-ын Хувцасны хүрээлэнд зориулсан жил бүрийн хандивын арга хэмжээ юм. Анх 1948 онд эхэлсэн түүхтэй уг арга хэмжээ жил бүрийн 5-р сарын эхний Даваа гарагт болдог. Загвар, урлаг, соёлын хамгийн нөлөө бүхий үдэш гэж тооцогддог учраас дэлхийн оддын хамгийн их анхаарал татдаг улаан хивсний ёслол болдог юм. Тэдний энэ үдэш харуулсан нэг look дэлхий даяар viral тарьдаг. Жишээ нь Rihanna, Kim Kardashian нарын Met Gala look-ууд үргэлж trend үүсгэдэг.
Мэдээж хэн дуртай нь орж чаддаггүй уг арга хэмжээнд зөвхөн урилгаар оролцоно. Урилгаар ирэх хүмүүсийг Vogue-ийн ерөнхий редактор Anna Wintour шийддэг байна. Тухайлбал A-list одууд, загвар зохион бүтээгчид, том брэндүүдийн элч (brand ambassadors), Influencer, rising stars-ууд оролцдог бол тасалбарын үнэ $50,000доллараас эхэлдэг. Гэхдээ ихэнх оддыг брэндүүд урьж, зардлыг нь даадаг байна.
Оддын хувцаслалт
Met Gala-д энгийн гоё хувцас хангалтгүй. Concept, story, message хүргэх хамгийн чухал. Хэн нь илүү дуулиан тарих вэ гэдэг өрсөлдөөн ч энд явагдана. Зарим одууд бүр performance хийдгээрээ алдаршсан байдаг. Мөн оддын өмссөн нэг look сая сая долларын сурталчилгаа болдог учраас Dior, Valentino, Gucci гэх мэт брэндүүд хамгийн их ач холбогдол өгдөг.
Тиймдээ ч Met Gala хандивын арга хэмжээнээс илүүтэй загвар, урлаг, шоуг хослуулсан дэлхийн хамгийн нөлөөтэй fashion event, одуудын статус тодорхойлогддог газар гэгддэг. Тиймээс энд ердөө гоё харагдах биш “түүх бүтээх” нь оддын болоод загварынхны гол анхаарал төвлөрдөг юм.
Сэтгэгдэл байхгүй байна