Саяын амралтын өдрүүдээр Ө.Содгэрэлийн эрхлэн гаргадаг Velin сэтгүүлийн хамт олон “The devil wears Prada-2” киноны нээлтийг Skywing-д зохион байгуулсан бөгөөд манай дээдсийн хүрээнийхэн олноороо зочлон киног үзжээ. Тус үдэшлэгийн онцгой зочдын нэг Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа охин Б.Бадамханд, ээж охин 2 зочлохдоо хамгийн luxury брэндүүдийг хослуулж, лүүкээ бүрдүүлжээ.
Хатагтай Х.Отгонтуяа Miranda Priestly aesthetic шиг look бүрдүүлжээ. Тэрээр Valentino-гийн тод ягаан өнгийн хүрэм, ойролцоогоор $3000–$3600 үнэтэй Ferragamo брэндийн Hug feather цүнхээр гоёсон нь энгийн нэг хослол ч биш luxury mix, statement look болжээ. Харин түүний охин Б.Бадамханд бүхэлдээ Dior-оор гоёжээ. Тэрээр Christian Dior-ын “Lady Dior” загварын цүнх, хар, ногоон өнгийн accent toe, нэмээд nude өнгийн хүрмээр гоёж, full Dior look бүрдүүлсэн байна. Б.Бадамханд нэг брэндээр дагнан хэт энгийн look буюу “quiet luxury palette” маягийг баримталсан бол Х.Отгонтуяа хатагтай өөрийгөө хурц өнгө аясаар харуулахыг зорьсон бололтой.


Сэтгэгдэл байхгүй байна