2025 оны байдлаар "Энержи Ресурс" ХХК нь Монгол Улсын татвар төлөлтөөр тэргүүлэгч, хариуцлагатай уул уурхайн компаниудын нэгд дахин шалгарлаа.
Тухайлбал "Энержи Ресурс" ХХК нь улсын хэмжээнд 2024 оны үйл ажиллагаагаараа (2025 оны 5-р сард зарласан) Монгол Улсын ТОП 10 татвар төлөгчийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс тэргүүлсэн байна. Мөн 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тэгвэл Өмнөговь аймгийн төсөвт 2025 онд 57,7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, "Шилдэг хөрөнгө оруулагч", "Шилдэг татвар төлөгч"-өөр тодорсон бол компани байгуулагдсанаас хойш 21 жилийн хугацаанд улсын төсөвт 3 их наяд гаруй төгрөгийн татвар төлжээ.
"Энержи Ресурс" ХХК нь сүүлийн 10 гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой багтаж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Сэтгэгдэл байхгүй байна