Өндөр барилга дээрээс үсэрч буй видео AI-аар хийн цацсан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс ЦЕГ-ын анхаарлын төвд орлоо. Угаас “далжигнасан” супер сагсалзуур хүргэн л дээ. Баян тарганаа гайхуулна. Бусдыг доош хийнэ.
Хүмүүст баяжих тухай хичээл заах нь ч дүүрч гэхэд хичээлд нь суусан хүмүүс нь баяжаад байгаа бол нэг хэрэг. Хүүхдүүд хараад шууд даган дуурайж болзошгүй видеогоо устгах нь хүн ёсны хэрэг юм. Сошиал дагагчдын тоо, хэдэн лайкны төлөө яахаас ч буцахгүй солиотуудаар нийгэм хахаад байгаа нь энэ цагийн нэг эмгэнэл гэлтэй. Ямартаа л улирал болгон салж нийлдэг хосууд ч байлаа. Улстөрчийн хүргэн юм бол бас учир начиртай баймаар юм, Төөгөө.
Сэтгэгдэл байхгүй байна