“Ажилгүй" атлаа албан тушаал ахисан Д.Ихбаяр НИТХ-ыг тэргүүлнэ

“Ажилгүй

НИТХ-ын даргаар Д.Ихбаяр сонгогдлоо. Тэрээр өмнө нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг хашиж байсан нэгэн.

Боловсролын хувьд МУИС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалж, Их Засаг Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

Тэрээр ажлын гараагаа БГД-ийн ЗДТГ-ын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар эхлүүлж, улс төрийн их талбарт хөл тавьжээ. МАН-д тууштай зүтгэж, намын шат шатны албан тушаалыг дамжин ажилласан гэх тодотголтой тэрээр одоогийн Ерөнхий сайд Н.Учралтай найз нөхдийн харилцаатай гэдэг.

Хувийн амьдралын тухайд жүжигчин Б.Мишээлтэй ханилан сууж, хүүхэдтэй болсон. Д.Ихбаярын хувьд олон нийтийн анхааралд өртсөн нь түүний эхнэр Б.Мишээлийн “гавьяа” гэхэд буруудахгүй. Үүнээс өөрөөр улс төрийн хүрээнд ч тэр онцгой ялгарч, олонд хүртээлтэй ажил хийсэн нь ч үгүй. Ердөө нам доторх танилын хүрээ, харилцаа нь л НИТХ-ын төлөөлөгч гэх суудалдтай уяж байгаа.

Харин энэ удаад боловсрол, мэдлэг, туршлага, ажиллах арга барил гээд мэргэжлийн түвшний боловсон хүчин томилогдох ёстой НИТХ-ын дарга гэх албанд ногоон гэрлээр гарч ирсэн нь Д.Ихбаярын хувьд бахдам амжилт. Хэвлэлд ч ам нээгээд байдаггүй тэрээр улс төрийн карьерыг нь ахиулж өгөх учиртай энэ томилгоондоо хэр даацтай ажиллаж чадахыг харах л үлдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026