К-попын шүтээн, хатан хаан гэгддэг дуучин IU удаан хүлээлгэсэн “Perfect Crown” к-драмын дүрээрээ дахин дэлгэцнээ эргэн ирлээ. Өөрийн уран бүтээлдээ илүү анхаарлаа хандуулаг тэрээр карьерынхаа хувьд тийм ч олон кинонд тоглоогүй ч тоглосон кино бүр нь БНСУ-даа төдийгүй, дэлхий дахинаа viral болдог. Энэ удаад 21-р зууны ханхүүгийн эхнэрийн дүрээр үзэгчидтэй уулзсан нь киноны салбартаа зогсохгүй загварын салбарт шуугиан дэгдээгээд байна.

Сүүлийн үеийн солонгосын драмад брэнд маркетингийг сцень бүрдээ ашиглах болсон гэхэд хилсдэхгүй. Samsung утасны рекламыг л багтаадаг байсан бол хувцас, хоолны сүлжээ бизнесийг хүртэл кинондоо маркетинг хэлбэрээр ашиглаж байна.

Тэгвэл “Perfect Crown” киноны зөвхөн IU-гийн өмссөн хувцсыг нь сонжъё. Түүний хувцаслалт бүрд нэг цүнх, нэг ч ээмэг, бөгж давхцаагүйг энд онцолъё. Сон Хи Жү гэх зоримог, чинээлэг гэр бүлийн өв залгамжлагчийн дүрийг бүтээхдээ IU өмнөх үеийнхээ зөөлөн, эфирлэг төрхөөс татгалзаж, дүрийнхээ хатуу зорилго, тэмүүллийг илтгэх хурц, хүчирхэг силуэт бүхий хэв маягийг сонгожээ.
- 1. IU эхний ангиасаа л барзгар текстуртэй Balmain твид хослолоор гоёсон нь олны анхаарлыг татна. Энэхүү тод контраст бүхий төрх нь 8 товчтой богино жакетыг ижил загварын мөртэй даашинзтай хослуулснаараа онцлог бөгөөд Cartier-ийн ягаан алтлаг гоёл болон Roger Vivier-ийн сатин цүнхээр гоёжээ.

- 2. Киноны гол үйл явдлыг цааш өрнүүлэх энэ сценьд тэрээр тод улаан өнгийн хослолоо Jimmy Choo-гийн гялалзсан металл клатчаар төгс гүйцээжээ.

- 3. Энэ оффис төрхөөрөө Alice + Olivia-ийн торгон зангиа хүзүүтэй цамц болон Damiani-ийн сонгодог цагаан алтан ээмгээр бүрдэж, дэгжин атлаа хүчирхэг имижийг бүрдүүлжээ.

- 4. IU тоорын өнгөтэй костюм өмсөн, Valentino-гийн VSling цүнхтэй хослуулснаар дэгжин төрхийг бүрдүүлжээ. Тэрээр энэ имиджийг Boucheron-ийн очир алмаазан өдөн хээтэй гоёлоор төгс болгосон байна.

- 5. IU цайвар цэнхэр өнгийн Avouavou-ийн торгон костюмаар монохром, хүчирхэг хувцаслалтыг бүрдүүлсэн байна. Энэхүү хурц эсгүүртэй, төгс таарсан төрхийг Dior-ийн алдарт Lady D-Joy цүнх улам тодотгож, түүний мэргэжлийн, дэгжин имижид бүтэцтэй өнгө аяс нэмсэн байна.

- 6. Энгийн хэрнээ эмэгтэйлэг төрхийг илтгэх Хи Жүгийн энэ хувцаслалтаа тод шар өнгийн барзгар текстуртэй L’AGENCE кардиган, Delvaux Brillant цүнх болон Damiani-ийн гялалзсан очир алмаазан гоёлоор хослуулсан байна.

- 7. Энэ онд тренд болоод байгаа өнгийг уг кино IU-ийн хувцаслалтаар хялбар харуулжээ. Энэ нь IU-ийн хамгийн бэлгэ тэмдэг болсон загваруудын нэг ч гэж болно. Тэрээр N°21-ийн сүлжмэл цамц, пудволкыг давхарлан өмсөж, Piaget болон Dior-ийн тансаг аксессуараар төгс хослуулжээ. Харин Roger Vivier-ийн шигтгээтэй цүнх нь энэ төрхийн хамгийн онцлох, анхаарал татах хэсэг болж байна.

- 8. Романтик, ретро уур амьсгал бүрдүүлж, IU нарийн цэцгэн хээтэй Prada миди даашинзыг тэдний алдарт Galleria tote цүнхтэй хослуулжээ. Тэрээр энэ төрхийг Tasaki-ийн дэгжин сувдан ээмгээр гүйцээж, эмэгтэйлэг, сонгодог өнгө аясыг илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл байхгүй байна