5 тэрбумын цалинтай Э.Амартүвшингийн менежерээр ажилладаг гэргий Д.Туяа ч бас шилдэг сопрано

5 тэрбумын цалинтай Э.Амартүвшингийн менежерээр ажилладаг гэргий Д.Туяа ч бас шилдэг сопрано

Дэлхийн сонгодог урлагийн тайзны сор, №1 шилдэг баритон, энэ цаг үед хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшингийн арыг бат даадаг энэ жаатай бүсгүйг Д.Туяа гэдэг. Өдгөө 54 настай тэрээр Алма-Ата хотын Хөгжмийн дээд сургууль төгсөн Итали улсад мэргэжил дээшлүүлсэн, дуурийн олон дүр бүтээсэн авьяаслаг сопрано. Мэргэжлийнхээ дагуу УДБЭТ-ын гоцлол дуучнаар 1998 оноос хойш 14 жил тасралтгүй ажилласан байдаг.

Энэ хугацаанд нөхрийнхөө хамт Юндэн Нансалмаа, Юндэн Хоролмаа, "Ламбагуайн нулимс" зохиолын Цэрэнлхам, Лодон гэх мэт олон уран бүтээл дээр ажиллан, олон сайхан дурсамж бүтээжээ. Ингэж хайрын романс хэлхсэн хос хоёр өдгөө дуурийн өлгий нутаг Италиас авхуулаад Европын орныг хөндлөн гулд тойрч, Ла Скала, Метрополитан, Большой театр зэрэг дэлхийн өндөр зэрэглэлийн сонгодог тайзуудыг эзэгнэж байна. Ийн сонгодог урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тэд үрийн зулай ч үнэрлэх завгүй хамтдаа 14 жил амьдарчээ.

Э.Амартүвшингийн хувьд зөвхөн нэг удаагийн гарааны цалин нь 10-17 мянган ам.доллар. Өөрөөр хэлбэл дэлхийн өндөр зэрэглэлийн сонгодог тайзууд дээр хамгийн өндөр ханшаар дуулж буй монгол дуучин. Өнгөрсөн онд л Риголетта, Тоска, Аида зэрэг алдартай 20 гаруй дуурийн 120 гаруй тоглолтод оролцсон байдаг.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026