Chanel-ын viral болоод буй өсгийт сандаал шууд худалдаанд гарахгүй ч $1,000–$1,500 долларын үнээр “авч болно”

Chanel-ын viral болоод буй өсгийт сандаал шууд худалдаанд гарахгүй ч $1,000–$1,500 долларын үнээр “авч болно”

Chanel-ийн шинэ тансаг коллекц цахим орчинд нэлээд шуугиан дэгдээн, маргаан дагууллаа.

Францын өндөр зэрэглэлийн энэ загварын ордон 2026/2027 оны Cruise коллекцоо мягмар гарагт Biarritz хотод танилцуулсан юм. Загвар өмсөгчид цайвар шаргал өнгийн тайз дээгүүр алхах үед үзэгчдийн анхаарал удалгүй тэдний хувцаснаас илүүтэй гутал руу шилжжээ. Зарим моделиуд амралтын хэв маягт тохирсон өсгийт болон сандаал өмссөн байсан ч, нөгөө хэсэг нь гутлынхаа улыг зориуд ихэнх хэсгээр нь авч хаясан мэт загвартайгаар гарч ирсэн нь олон хүнийг гайхшруулсан байна.

Эдгээр гутал нь зөвхөн өсгий хэсгийг л бүрхэж, хөлийн ихэнх хэсэг шууд газарт хүрэхээр хийгдсэн байв. Энэ нь сошиал хэрэглэгчдийн хувьд нэлээд цочирдом байсан биз ээ. 

Алдарт интерьер дизайнер Sheila Bridges Instagram-д “Эднийг Нью-Йоркийн метро дээр өмсөөд гепатит тусахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ёжолжээ. Эдгээр хачирхалтай гутлууд сонгодог хар өнгөнөөс гадна алтлаг, мөнгөлөг, улбар шар өнгөтэй, бүгд Chanel-ийн алдарт логогоор чимэглэгдсэн байв. Үргэлж тансаг зэрэглэлийн бүтээл гаргадгаараа алдартай Chanel runway төрхөө ийм маягаар бүрдүүлсэн нь дэлхийн загварын хорхойтнуудыг алмайруулаад зогсохгүй, шилдэг загварын экспертүүдийг ч гайхширалд оруулжээ. 

Эдгээр бүтээлийг загвар зохион бүтээгч Matthieu Blazy гаргасан байна. Мэдээж хүмүүсийн анхаарлыг татах зорилготой, зөвхөн runway cocept-д суурилан бүтээсэн ч худалдаж авах бол $1,000–$1,500 доллароор “авч болно” гэж хүмүүс шуурсаар байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026