Фото түүх: Монголын шоу, энтертайнментын хамгийн чадварлаг хөтлөгч Г.Анхбаярыг дурандъя

Фото түүх: Монголын шоу, энтертайнментын хамгийн чадварлаг хөтлөгч Г.Анхбаярыг дурандъя

Гэрэл зургийг худалдаж авах бол энд дарна уу. 

Урлагийн гэр бүлээс гаралтай Г.Анхбаяр оюутан байхаасаа МҮОНРТ болон С1 телевизүүдэд шоу нэвтрүүлэг хөтөлж, олны танил болж байв. Тэрээр “Алиа” хочит Б.Содном гуайн ач хүү. СУИС-ийг төгссөн Анхаа “Хүүгүй ломпбард”, ”Гурван найз” гэхчлэн кинонуудад туслах дүр бүтээж иржээ. Кино бүрдээ шалиг, алиа залуугийн дүр бүтээдгээрээ алдаршсан гэхэд хилсдэхгүй. 

Шалиг дүр бүтээдэг ч олон бүсгүйтэй нэр холбогдож үзээгүй Анхаа өмнө нь жүжигчин Б.Мишээлтэй романс хэлхэн, хэсэг хугацаанд үерхсэн байдаг. Харин эхнэр А.Дөлгөөнтэй 2016 оноос эхлэн үерхэн, тэд 2018 онд хуримаа хийж, гэр бүл болсон юм. Өдгөө хоёр хүүхдийн аав болсон Г.Анхбаяр Монголын хамгийн өндөр үзэлттэй ТВ-ийг удирдахын сацуу нэр хүндтэй хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026