Монголын хамгийн "ядуу" хүн намаа ч сольж, гэргийгээ ч сольжээ

Монголын хамгийн

Овог нэрээрээ дуудуулдаг байна гэдэг чинь одоо улс төрд бас ч гэж амжилттай яваа л гэсэн үг. Батын Батбаатар 2016 онд Ардчилсан намаас хөөгдөж байв. Их хурлын гишүүн, Чингэлтэйн Ардчилсан намын хорооны дарга ч хийж явсан түүхтэй. Эцэст нь мартагдаж, бууралтахын даваан дээр ИЗНН-ыг амлан авч, зориглон өрсөлдсөнийх 2024 онд гишүүн болж, 2025 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд ч болов. Хүний аз, ёндоо гэж ийм юм байх. Сайд байхад нь Хөрөнгө орлогын мэдүүлэг нь олонд ил болж, мань эр Монголын хамгийн ядуу хүнээр тодроод авсан. Цагтаа Тумбаашийн Батбаатар гэгдэж, 3, 4-р хорооллыг эзэгнэж явсан эр яахаараа ч хувхай хоосон болчихдог юм, гайхмаар.

Хүний юу туулж явааг бид мэдэх ч биш, нэг л өдөр манай гишүүн ам нээж, нууцаа хуваалцах биз ээ. Сониноос манай гишүүн О.Дашбалбар агсны охин Д.Мөнгөндалайтай амьдралаа холбож, хайрлан дурлалцаж романслаж явсан түүхтэй. Өнгөрсөн наадмаар өөр гэргийтэй яваа нь энэ. Намаа ч сольж, ханиа ч сольсон бололтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026